 
             		   
            
    	        
        
    	ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн а/83, 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/475 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй хөрөнгүүдийн дуудлага худалдааг Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2019 оны 08-р сарын 02-ны өдрийн 12 цагт аймгийн ЗДТГ-ын 508 тоот өрөөнд зохион байгуулна. Дуудлага худалдаанд орох автомашиныг үзэх сонирхолтой иргэд, ААН-үүд 07 дугаар сарын 26, 30-ны өдрүүдэд автомашин хадгалах байранд ирж үзнэ үү.
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Дуудлага худалдаанд оролцогчдыг 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл бүртгэнэ.
| № | Байгууллагын нэр | Автомашины марк, улсын дугаар | Үйлдвэрлэсэн /Монголд ашиглагдаж эхэлсэн он | Нийт гүйлт /км/ | Дэнчин | Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ | 
| 1 | Есөнзүйл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал | Ландкрузер-80 49-36 ӨВР | 1996-2014 | 359438 | 900,000 | 4,500,000 | 
| 2 | Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төв | УАЗ-31514, 02-15 ӨВР | 2010-2010 | 307850 | 600,000 | 3,000,000 | 
| 3 | Сант сумын Эрүүл мэндийн төв | УАЗ-31513, 28-16 ӨВА | 2015-2016 | 114900 | 1,516,666.67 | 15,166,666.70 | 
| 4 | Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар | УАЗ-31514, 26-89 ӨВА | - | - | 300,000 | 1,500,000 | 
| ДҮН | 3,316,666.67 | 24,166,666.70 
 | ||||
Оролцохыг сонирхсон иргэд аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт Орон нутгийн өмчийн газраас авна
- Хувь хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт
- Дэнчин тушаасан баримт, Худалдах доод үнийн 20%
- Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.
Жич: Дэнчингийн төлбөрийг Орон нутгийн өмчийн газарт бэлнээр тушаана. Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 70323535, 70322007 дугаарын утсаар болон нутгийн удирдлагын ордны 5 давхар 515, 517 тоот өрөөнөөс ирж авна уу.
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР
 
         
         
         
  
        