Аймгийн хэмжээнд 2-12 насны нийт 27149 хүүхдийн судалгааг сум тус бүрээр гаргаж, амны хөндийн анхан шатны үзлэгийг БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулсан. Анхан шатны үзлэгээс нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүүхдийг БОЭТ, хувийн хэвшлийн эмнэлэг, сумын шүдний эмч нарын кабенитээр 6000 гаруй хүүхэд эмчлэгдээд байна. Үүнээс ЭМД-ын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн “Happy dent”, “Цэлмэг дент” шүдний 2 хувийн эмнэлэгт “Эрүүл хүүхэд- эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 386 хүүхэд үзлэг, эмчилгээнд хамрагджээ.
Эрүүл мэндийн газрын зүгээс 2-12 насны хүүхдийн шүдийг 100 хувь эрүүлжүүлэх ажлыг эцэг эхтэй хамтран зохион байгуулах зорилгоор СӨББ, ЕБС-ийн сурагчдын зуны амралтын хугацаанд “Хүүхдийнхээ шүдийг эрүүлжүүлэх захидал”-ыг эцэг эхчүүдэд хүргүүлсэн.
Аймгийн үндсэн чиглэлд 6,12 настай хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх зорилт тавин ажиллаж байна.