Бүрд суманд шинээр соёлын төв баригдаж, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ашиглалтад орлоо.
Тус соёлын төв нь орчин үеийн стандартад нийцсэн тайз, дуу чимээ тусгаарлах аккустик хавтан бүхий доторлогоотой хана, 250 хүний суудалтай үзвэрийн танхим, бүжгийн заал, номын сантай.
Энэхүү соёлын төв нь улсын төсвийн 960 сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж, Бүрдчүүдийг ая тухтай орчинд соёлын үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ.
Сумын хуучин соёлын төв 1956 онд баригдсан, хуучирч муудсаны улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байв.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт “Соёл, урлагийн байгууллагын материаллаг бааз, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөөгийн иргэдэд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Дээрх зорилтын хэрэгжилтийг хангаж өнгөрсөн онд Бат-Өлзий, Тарагт сумдад соёлын төвийг баригдаж ашиглалтад орсон. Энэ онд Бүрд, Гучин-Ус, Хархорин, Баянгол сумдад шинээр соёлын төв баригдана.