• Албан ёсны цахим хуудас
Аймгийн төвд 120 ширхэг цамхагт гэрэл байрлуулж байна

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд аймгийн төвийн гэр хорооллын  гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна. Арвайхээр сумын 13 багт нийт 120 ширхэг цамхагт гэрэл байрлуулна. Өнгөрөгч даваа гарагаас цамхагт гэрлийг суурилуулж эхэлсэн бөгөөд тус ажлыг “Арвайхээр тохижилт” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтнууд байрлуулж байгаа юм. Гэрэлтүүлэг нэмэгдсэнээр иргэдэд шөнө, оройн цагаар учирч болох эрсдэл багасах эерэг нөлөөтэй юм. 

 

 

2019-08-14 19:23:51