• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг шинэчлэв

Арвайхээр суманд 928 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын 5 дугаар сургууль шинээр ашиглалтад орсон, багуудын газар зүйн байршил, хүн амын нягтаршилтай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамран сургах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны А/34 дүгээр тушаалаар шинэчлэн баталлаа.

                                                   АРВАЙХЭЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН

                                                                                ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ

Д/д

Сургуулийн нэр

Хамран сургах тойрог, харьяалал

1

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

  • 3 дугаар баг
  • 7 дугаар баг,
  • 8 дугаар баг /1-26 дугаар гудамж/
  • 8 дугаар багийн 11 орон сууц
  • 5 дугаар баг /Засмалаас хойш/

2

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль

  • 2 дугаар баг
  • 4 дүгээр баг
  • 6 дугаар баг /Гандангаас хойш/,
  • 8 дугаар баг /27-44 дүгээр гудамж/
  • 5, 13 дугаар баг /Засмалаас урд/,
  • 1 дүгээр баг /1-20 дугаар гудамж/

3

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль

  • 9 дүгээр баг
  • 12 дугаар баг 
  • 1 дүгээр багийн /21-53 дугаар гудамж/

4

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль

  • 10 дугаар баг
  • 11 дүгээр баг
  • 13 дугаар баг /Шинэ суурьшлын бүс/
  • 6 дугаар баг /Гандангаас урагш/

 

      ---оОо---

 

 

2019-08-19 16:45:56