Арвайхээр хотод баригдах Дулааны станцын зураг төслийг хийх, зөвлөх компаниар шалгарсан БНСУ-ын “КDHEC” “KDHC”, Монгол улсын “GIE” компанийн түншлэлийн инженерүүд, Монгол талын туслан гүйцэтгэгч “Richwell” компанийн инженерүүд манай аймагт ажиллаж байна.Тэрээр Дулааны станц, дулаан дамжуулах төв барих, дулаан дамжуулах шугам сүлжээ татах газар, трансыг газар дээр нь нягталж, шалгах зорилготой ийнхүү ажиллаж байгаа юм. Бүрэлдэхүүнийг өнөөдөр/2019.08.21/ аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагаа 2020 оны 4 дүгээр сард дуусч, улмаар барилга угсралтын ажил хийгдэж ажил үргэлжилнэ. Дулааны станц 2021 онд ашиглалтад орно хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээлж байна.
: