• Албан ёсны цахим хуудас
Богд суманд шилэн кабель татаж байна

Богд сумыг байнгын, өндөр хурдны интернетэд холбох ажил энэ оны 8 дугаар сараас эхэллээ. Тус суманд өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулах, холбооны барилга барих ажлын гүйцэтгэгчээр “Твин лазурит” ХХК шалгарсан бөгөөд  өнөөдрийн байдлаар /2019.08.22/ 30 км-т шилэн кабель татаад байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” үйл ажиллагааны хөтөлбөрт Богд суманд шилэн кабель татаж, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүрийг өндөр хурдны интернетэд холбох зорилт ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна.

Энэхүү ажил нь “Алслагдсан сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбох ажил”-ын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа юм.

 

 

2019-08-22 19:09:27