Боксчин, Монгол улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэд Өвөрхангай аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. Тэрээр 1996 оноос боксоор хичээллэж, 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн олимпод тус тус оролцсон бөгөөд Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн юм.
Түүний энэхүү амжилтыг төрөлх аймгаас урамшуулан дэмжиж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын “Алдартан” тэмдэг, аймгийн Засаг даргаас “Өвөрхангай аймгийн Соёрхол”, 20 сая төгрөгийн хамт бэлэглэлээ. Мөн аймгийн Биеийн тамир, спортын газар, Гучин-Ус сумын ЗДТГ-аас гарын бэлэг гардуулж, спортын амжилт хүсэн ерөөсөн юм. Гавъяат тамирчнаас нутгийн удирдлагууд, Өвөрхангайчууддаа талархаж, алд цэнхэр хадгийг боксийн спортын бэлэгдэл бээлийн цомын хамт бэлэглэлээ.
У. Мөнх-Эрдэнэ 1982 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 2008 оны Дэлхийн цомын мөнгө, 2009 оны дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, Чех улсад болсон Олон улсын тэмцээний аварга боксчин юм.