• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг дарга Г.Ганболд хөрөнгө оруулалтын ажилд тавих хяналтыг нэмэгдүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн удирдлагуудын ээлжит шуурхай хурал /2019.08.27/ хуралдлаа.

  Тус хурлаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд хандсан иргэдийн санал, гомдол тэдгээрийн шийдвэрлэлтийн байдлыг тус төвийн мэргэжилтэн танилцуулсан юм. Өнгөрөгч хугацаанд 97 асуудлаар 210 иргэн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хандаж санал, гомдлоо илэрхийлсэн бөгөөд түүний 88 хувь нь шийдвэрлэгдэж, иргэдэд эргэн мэдээлж ажиллажээ.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг шуурхайлуулж, ажлын гүйцэтгэл, чанарт  тавих хяналтыг нэмэгдүүлэх, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

 

2019-08-28 12:16:32