Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 18 дугаар тогтоолоор 13 дугаар багийн нутаг дэвсэр дэх шинэ суурьшлийн бүсэд Амины орон сууцны хороолол байгуулах төсөл өнгөрөгч 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн билээ.
Энэ хугацаанд төслийн нэгжээс сонирхсон иргэдэд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, тус хороололд бохир усны 1653м хэмжээ бүхий шугам сүлжээг шинээр угсарч, ашиглалтад оруулсны зэрэгцээ цахилгаан эрчим хүчээр хангах “Цахилгааны дэд өртөө”-ний барилгыг шинээр барьж, иргэдэд цахилгаан дамжуулах, холбох асуудлуудыг шийдвэрлээд байна. Энэ оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс цэвэр ус, дулааны шугам холбох ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 40 хувьтай явагдаж байна.