Амины орон сууцны хороололд иргэд өөрсдийн сонгосон байршилдаа зураг төслийн дагуу амины орон сууц барих ажил өрнөж байна. Энэ жилийн хугацаанд 110 айл өрх амины орон сууц угсрах төлөвлөгөөтэй бөгөөд одоогийн байдлаар 41 айлын амины орон сууц барилгын ажлаа гүйцэтгэсэн байдалтай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Иргэд тус тусын захиалсан байршилд амины орон сууцаа угсарч, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэвэр ус, дулааны шугамны гагнуур, холбох хэрэгслийн үйл ажиллагааг дуусгасан байхыг анхааруулж байна.