• Албан ёсны цахим хуудас
928 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад оров

Арвайхээр хотын шинэ суурьшлийн бүс дэх 928 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн барилгын ажил дуусч, есдүгээр сарын нэгний өдөр ашиглалтад орлоо.

Тус сургууль нь шинэ хичээлийн жилд хамран сургах тойрог буюу 6,10,11,13 дугаар багийн 920 гаруй хүүхдийг хүлээн авч, 100 гаруй багш ажилчидтай хичээл, хүмүүжлийн ажлаа эхлүүлж байна.

 Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль ашиглалтад орсноор аймгийн төвийн бусад сургуулиудын ачаалал багасч, хүүхэд нэг бүрт хүргэх боловсролын чанар, хүртээмж нэмэгдэх бодит өөрчлөлт гарч буйг аймаг, орон нутгийн удирдлагууд нээлтийн үеэр онцолж байв.  

 

2019-09-02 14:15:09