богино хугацааны сургалт 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг сургалтын зорилго оршиж байгаа юм.
Сургалтад Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.
Сургалтад хамрагдагчдад тавигдах шаардлага:
Үндсэн шаардлага:
- Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл (MASAM)-ийн хүрээнд зохион байгуулагдсан ижил сургалтад өмнө нь хамрагдаагүй байх
- Нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжиж ажиллах сонирхолтой, сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа орон нутагтаа хэрэгжүүлж, бодитой үйл ажиллагаа болгон өрнүүлэх зорилго, тэмүүлэлтэй байх
Нэмэлт шаардлага:
- Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн бус байгууллагад ажилладаг байх эсвэл тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл, эсвэл
- Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын албан хаагч, эсвэл аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг байх эсвэл,
- Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн удирдлага, багш ажилтан байх
Хүсэлт хүлээн авах хугацаа:
2019 оны 09 дүгээр сарын 04-ний 14.00 цаг хүртэл
Бүрдүүлэх материал:
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл /https://forms.gle/23D2gEAq87LhBWrq5 энэхүү цахим линкээр бүрэн мэдээллээ илгээх/
Хариу мэдэгдэх хугацаа:
- 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр /цахим шуудан/-аар
Сургалт зохион байгуулах газар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Удирдлагын Академи, Мэргэшил дээшлүүлэх институтын байр, 205 тоот өрөө.
Холбоо барих утас: 70132091, И-мэйл: institute_pd@naog.gov.mn
Жич: Уг сургалтын тэтгэлэгт сургалтын төлбөр, нийтийн тээвэр (автобус, галт тэрэг)-ийн зардал, өдрийн хоол багтсан болно.