Өвөрхангай аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн хэвшлийн 4 нийт 43 цэцэрлэгт 7000 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж, 420 гаруй багш ажиллана.
Төрийн өмчийн 31 сургуульд 22400 гаруй хүүхэд суралцаж, 1200 орчим багш сургалт хүмүүжлийн ажил явуулна.
Аймаг, орон нутгаас багш, сурагчдын сурч хөгжих орчныг сайжруулж, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэ онд улс, орон нутгийн төсвөөр Арвайхээр, Хархорин сумдад тус бүр 320 хүүхдийн сургууль, Нарийнтээл суманд 240 хүүхдийн сургууль шинээр баригдаж, барилгын ажил 40-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Хужирт, Хархорин сумдад тус бүр 75 хүүхдийн цэцэрлэг, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж, тус сумын 2, 4 дүгээр цэцэрлэг, Төгрөг сумын цэцэрлэгийг өргөтгөж байна. Баруунбаян-Улаан, Уянга, Хархорин сумдад дотуур байр, Төгрөг, Хайрхандулаан, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумдад спорт заал барьж байна.