• Албан ёсны цахим хуудас
Хүүхдийн спортын 6 дугаар их наадамд манай аймгаас 160 гаруй тамирчин оролцоно

 Хүүхдийн спортын 6 дугаар их наадамд оролцох Өвөрхангай аймгийн баг, тамирчид Улаанбаатар хотыг зорилоо. Тус наадам 2019 оны 9 дүгээр сарын 7-ноос 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн наадамд манай аймгийн 160 гаруй тамирчин 16 төрөлд өрсөлднө. Тэмцээнд оролцох тамирчдад аймгийн удирдлагууд амжилт хүсч, төв талбайгаас үдэн гаргасан юм.

Хүүхдийн спортын наадамд манай тамирчид үргэлж манлайлан оролцдог бөгөөд жүдо бөхөөр багаараа тэргүүн байр эзэлсэн, самбо, чөлөөт бөх, хөнгөн атлетикийн төрлөөр гуравдугаар байрт шалгарч байсан зэрэг амжилтыг өмнөх жилүүдэд үзүүлж байжээ.

 

 

2019-09-05 18:02:19