Өвөрхангай аймагт зам тээврийн осол аваар өнгөрөгч оноос 46.1 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. Мөн нас барсан иргэдийн тоо 2.5 дахин, гэмтсэн иргэдийн тоо 36 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Цагдаагийн газрын алба хаагчид Бүрд, Өлзийт, Хайрхандулаан, Нарийнтээл зэрэг тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байгаа сумдад цагийн менежментээр ээлжлэн ажиллаж байгаа нь орон нутгийн замд гарах хэрэг, зөрчил буурахад нөлөөлснийг тус албанаас мэдээлж байна.
Мөн орон нутгийн замд гарч байгаа осол хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын төсвийн 74.9 сая төрөгийн хөрөнгөөр замын хяналтын байнгын постыг ашиглалтад оруулаад байна. Энэхүү пост ашиглалтад орсноор улсын чанартай замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих, жолооч нарт замын хөдөлгөөний тухай хууль, дүрмийг сурталчилан таниулахад чухал ач холбогдол өгч байгаа юм.