“Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулагджээ.
Төр, нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд буй ахмадууд, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн байгууллага, иргэд энэхүү холбоонд нэгдсэн байна.
Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улс, Оросын холбооны улсын баатар, сансрын нисгэгч Хошууч генерал Ж.Гүррагчаагаар ахлуулсан төлөөлөгчид манай аймагт ажиллаж байна.
Холбооныхоо үйл ажиллагааг сурталчлах, 21 аймагт салбар зөвлөлөө байгуулах зорилгоор орон нутагт ажиллаж буй дээрх бүрэлдэхүүнийг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзсан юм. Тэрээр аймаг, орон нутгаас тэндий үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа уулзалтын үеэр удирдлагууд хэлж байв.
Тус холбоо нь ард иргэдэд, хүүхэд залуучуудад үндэсний бахархалт үзлийг түгээх, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлуулах цогц ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах бөгөөд тодорхой чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх ажээ.