Хужирт сумын багуудын “Нэгдсэн өдөрлөг “ 2019 оны сарын 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар тус суманд ажиллаж, ард иргэдтэй уулзан төрийн бодлого шийдвэр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонссон юм. Мөн Улаанбаатар хотоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нар тус сумын иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулав.
Хужирт сумын зургаан багийн иргэд төр засаг, аймаг, орон нутгийн бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар мэдээллээ нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг нэг цэгээс авч, хөгжөөнт тэмцээн уралдаанаар өөр хоорондоо өрсөлдөж өдөрлөгийн арга хэмжээ амжилттай боллоо.
Хужирт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 36.2 м төмөрбетон гүүр, 0.7 км хатуу хучилттай авто замыг энэ үеэр ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.