• Албан ёсны цахим хуудас
Нацагийн Жанцанноровт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээсний мялаалга өргөж “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн концертыг зохион байгуулна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээсний мялаалга өргөж “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн концертыг зохион байгуулах гэж байна. Хүндэтгэлийн концерт 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 18:00 цагт Арвайхээр хотын Аюуш баатрын талбайд болно. Тус арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2019 оны А/600 дугаар захирамжаар байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна.

Тоглолтонд урилгаар: Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ
Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам
Ардын жүжигчин А.Долгор
Монгол Улсын Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянга
Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг
Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Анхбаяр
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Баярцэцэг
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан П.Идэржавхлан
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан О.Чимэдрэгзэн
“Увертюра” хамтлаг оролцоно.

Өвөрхангайчууд Та бүхнийг нэрт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын сор болсон бүтээлүүдийн дээж, монгол түмний сэтгэлд хоногшсон эгшиг, аялгууг хүрэлцэн ирж таалан соёрхохыг урьж байна.

Н.Жанцанноров нь XVII жарны шороон үхэр жилийн хаврын тэргүүн сар буюу 1949 оны 3 сарын 25-­нд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн “Хондлой” гэдэг газар төрсөн. Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдар, цуутнуудын нэг юм.


 

 

 

 

 

 

 

 

2019-10-03 14:35:10