• Албан ёсны цахим хуудас
ЭЦЭГ, ЭХЭЭС ХУРААСАН 771,000 ТӨГРӨГИЙГ БУЦААН ОЛГОЛОО

     Сургууль, цэцэрлэг төгсөгчдийн хонхны баяр дөхөж байгаатай холбогдуулан хүүхдүүдээс мөнгө татах асуудал боловсролын байгууллага бүр дээр гарч, энэ тухай гомдол шүүмжлэлийг ард иргэдээс 7032-1111 шуурхай утсанд цаг ямагт мэдээлж байна.

     Тухайлвал “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэг төгсөх ангийн хүүхдүүдээс 45,000 төгрөг хураан авч байна. Энэ мөнгийг өгч чадах эцэг, эхчүүд цөөн байгаа ч бүгд хүүхдүүдээ бодоод өгөхөөс өөр аргагүйд хүрээд байна” гэсэн гомдол ирсэний дагуу аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс Боловсрол, Соёлын газарт албан мэдэгдэл хүргүүлж, шалгалт явуулахад “Эцэг, эхийн зөвлөл” гэсэн 4-5 хүний хүсэлтээр нийт эцэг,эхийн 50 хувиас 771. 000 төгрөг хураан авсан байжээ. “Хонхны баяр” нэрийн дор багшийн гар цайлгах зорилгоор хурааж авсан энэхүү мөнгийг эцэг, эхчүүдэд буцаан олгосон байна.

     Мөн “ЕБ-ын 4 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдаас багш нарт бэлэг авах мөнгө татаж, нэг багшид 500-800 мянган төгрөгийн бэлэг авч өгөхөөр ярьж байна” гэсэн гомдол ирсэний дагуу аймгийн БСГ-аас шалгалт явуулж, хонхны баяраар мөнгө төтөх үйл ажиллагааг зогсоогоод байна.

2013-04-11 03:06:08