• Албан ёсны цахим хуудас
СУМДЫН УДИРДЛАГУУД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Өвөрхангай аймгийн сумдын удирдлага,  гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын дарга болон аймгийн ОБГ-ын офицер,албан хаагч  зэрэг 78 хүн хоёр өдрийн турш гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа.

Сургалтаар аймгийн Засаг  дарга  Д.Тогтохсүрэн гамшгаас хамгаалах талаар  төрөөс баримтлаж байгаа бодлого, шийдвэрийн талаар болон  аймгийн нутаг дэвсгэрт тохиолдож байгаа байгаль, цаг агаарын  аюулт үзэгдэл, гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ  хэрэгжүүлэн ажиллаж байгаа  болохоо танилцуулсан юм.

Сургалтыг ОБЕГ-ын ажлын хэсгийн ахлагч, онцгой байдлын хурандаа Р.Батмэнд удирдан явуулж,  хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, цаг агаарын аюултай үзэгдэл, үер усны аюул, ой хээрийн болон объектын гал түймэр, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар  20 цагийн  хичээл заасан ба  сум болон гамшгаас  хамгаалах мэргэжлийн ангиудад шаардлагатай материалуудыг нэгтгэн CD хэлбэрээр гарын авлага болгон тараалаа.

2013-04-11 03:44:26