• Албан ёсны цахим хуудас
“ӨВЛӨН БҮЖИЦГЭЭЕ” НААДМААС 2 АЛТ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

    Монгол улсын ардын багш, гавъяат жүжигчин Г.Долгорсүрэнгийн нэрэмжит “Өвлөн бүжицгээе” ардын бүжгийн 10 дахь наадамд Өвөрхангай аймгийн хүүхдүүд амжилттай оролцоод ирлээ.
Шилдэг бүжигчин, хамтлаг шалгаруулах зорилготой уг уралдааныг Монголын хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж хамтран 04 сарын 07-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан бөгөөд дунд насны ангилалд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн “БОЛОР-2” бужгиийн хамтлаг “Шилдэгийн шилдэг” хамтлагаар шалгарч, цом, өргөмжлөл, алтан медалиар шагнуулсан бол бага насны ангилалд аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Ирмүүн-4” хамтлаг алтан медаль, Хархорин сумын “Шүүдэр - 3” хамтлаг хүрэл медалийг тус тус хүртлээ.

2013-04-11 03:46:42