• Албан ёсны цахим хуудас
О.БАТМӨНХ АГСНЫ НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД БОЛОВ

     Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” цогцолбор сургууль дээр 4 дүгээр сар 7-9 өдрүүдэд төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт матемиатикч Осорхүүгийн Батмөнхийн нэрэмжит аймгийн математикийн олимпиадыг зохион байгууллаа. Олимпиадад 25 сургуулийн 29 баг, 57 багш, 100 гаруй сурагчид 6 төрлийн ангиллаар өрсөлдөн, бага ангийн багш нараас Арвайхэрэ сумын Мэргэд сургуулийн багш Чулуунхүү, дунд ангийн багш нарын ангилалд Арвайхээр сумын  4-р сургуулийн багш  Мөнхбаяр, 11-р ангийн сурагчдаас Мэргэд сургуулийн сурагч  Мөнхсуурь, 10-р ангийн сурагчдаас Мэргэд сургуулийн сурагч Энх-Оргил, 9-р ангийн сурагчдын ангилалд Мэргэд сургуулийн сурагч Түвшинтөгс нар тус тус тэргүүллээ.

    Олимпиадын ерөнхий шүүгчээр ОУ-ын матемөтикийн олимпиадын алтан медалт  Э. Төрбат ажиллаж, тэргүүлсэн багш, сурагчдын шагналыг О. Батмөнх агсны гэргий, ах дүү нар ивээн тэтгэлээ.  Энэ үеэр аймгийн хэмжээнд шилдэг 8 сургуулийг тодруулсан бөгөөд Арвайхээр сумын “Мэргэд” цогцолбор, Хархорин сумын гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС, Арвайхээр сумын 1-р сургууль, Арвайхээр сумын 2-р сургууль, Арвайхээр сумын 4-р сургууль, Хужирт сумын ЕБС, Хархорин сумын “Орхон” цогцолбор сургууль, Хархорин сумын 2-р сургууль тус тус шилдэгт багтсан юм. Олимпиадад оролцогчид Эрдэнэзуу, Хархорум музейг үзэж, сум орон нутгийн түүх-соёлын дурсгалуудтай танилцсан байна.

2013-04-11 20:07:19