Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн 2019 оны 10 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар орон нутагт ажиллах удирдамжаа танилцууллаа.
Тэрээр: Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх, тэдгээр байгууллагуудын зорилт чиг үүргийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ажлын хэсэг байгуулагдаж жил бүр аймгуудад ажилладаг. Энэ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжөөр хангаж ажиллана хэмээв.
Мөн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, шалган туслах ажлыг зохон байгуулахаа мэдэгдлээ.
Түүнчлэн“Байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын талаарх сургалтыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдэд зохион байгуулна.
Ажлын хэсэг нэгээс хоёр сумыг сонгон газар дээр нь очиж ажиллах юм.