Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын байрыг шинээр барилаа. Тус барилга нь Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд баригдсан бөгөөд 3 давхар, 1750 м2 хэмжээтэй юм.
Нээлттэй тендер шалгаруулалтад “Бат-Угсралт констракшн” ХХК шалгарч барилгын ажлыг 2019 оны 3 дугаар сараас эхлэн гүйцэтгэсэн.
Барилга угсралтын ажил 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө.