• Албан ёсны цахим хуудас
Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт 2019 оны 10 дугаар сарын 18-наас 21-ний өдрийг дуустал ажиллана.

Өнөөдөр/2019.10.18/ тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар орон нутгийн зүгээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хэрхэн хамтарч ажиллаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Энэхүү томилолтын зорилго нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдтэй уулзаж тэндэнд авлигийн хор хөнөөлийг ухуулан таниулах, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтныг чадавхжуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажилллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан танилцуулахад чиглэж буйг Ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх онцоллоо.  

Авлигатай тэмцэх газраас “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт аймгийн Иргэний танхимд зохион байгуулж, иргэдэд авлигын хор аюулыг ойлгуулж, зөвлөгөө, мэдээлэл, өгч тэдний санал бодлыг сонсох юм. Уг өдөрлөгт аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа ,барилга, хот байгуулалтын газар хамтран оролцож, иргэдэд зарим үйлчилгээг газар дээр нь өгч ажиллана.

Иймд тус ажлын хэсэгтэй уулзаж, санал хүсэлтээ илэрхийлэх боломж иргэдийн дунд нээлттэй байна.

 

 

2019-10-18 18:56:09