Өвөрхангай аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн газар тариалангийн үйл явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
2012 онд аймгийн хэмжээгээр 3050 га талбайд уринш боловсруулж, үр тариа 3406.5, төмс 327.3, хүнсний ногоо159.2, малын тэжээл 559.5, жимс жимсгэнэ 81.9 га-д тус тус тариалснаас үр тариа 2981.5, таримал тэжээл 1433, төмс 3658.3, хүнсний ногоо 2001.7, жимс жимсгэнэ 4 тонныг тус тус хураан авсан нь урьд оноос үр тариа 904.5 тн, төмс 559.4 тн, хүнсний ногоо 324.7, малын тэжээл 505.1 тн-оор тус тус илүү байна. Энэ хавар 4000 га талбайд үр тариа, 350 га-д төмс, 200 га-д хүнсний ногоо, 700 га-д ногоон тэжээл, 120 га-т жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөж байгаа ба 2013 оноос сонгино, саримс, ил талбайн өргөст хэмх, лооль бусад таримлуудыг нэмж тариалах зорилт дэвшүүлж, хөтөлбөрийн хүрээнд манжин, лууван, хүрэн манжин ил талбайн өргөст хэмх, лооль, саримс, урт сонгины үр, төл сонгино хуваарилан олгох аж. Энэ чиглэлээр Арвай хээр, Нарийнтээл, Хархорин, Төгрөг сумдад нарийн ногооны үрсэлгээ бойжуулж байна.
Үр тарианы аж ахуйн нэгж, иргэдээс энэ оны хаврын тариалалтанд шаардлагатай 546,1 тн улаан буудайн үр, 1,7 тн нийлмэл бордоо, 54500 литр шатахууны захиалга ирүүлснийг ҮХААЯаманд уламжилж, хуваарилалтанд оруулжээ.
Төмсний үрийн хувьд аймгийн нөөцөөс хангах боломжтой бөгөөд 2006 оноос “Монгол төмс” хөтөлбөртэй хамтарч сортын үр үржүүлэх ажлыг Нарийнтээл суманд эхлүүлснээр өдгөө сортын үрийн тариалалт 91 % болж, хятад болон холимог үрийн тариалат 9% тай байна. 2013 оноос Нарийнтээл сумын “Мөнхногоон мандал” хоршоо аймгийн лицензтэй үр үржүүлэгчээр ажиллахаар сонгогдоод байгаа юм. Цаашид Хархорин сум улаан буудайн болон малын тэжээлийн цагаан арвай хөх тариа, хошуу будаа зэргийг тариалдаг үрийн аж ахуйн нэгжтэй болж, үржүүлэг хийх, үүнд орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг үзүүлэх, сум бүр үрийн сантай болох шаардлагатай байгааг аймгийн ХХААЖДҮ-ын ерөнхий агрономич н.Пагма хэллээ.
Одоогоор үр тарианы аж ахуйн нэгжүүдэд 2012 онд боловсруулсан уриншиндаа бүрэн тариалалт хийх, тарих үрийг ариутгах, хаврын чийг хангалттай байгаа тул бэлтгэл ажлыг шуурхайлж, тариалалтыг 5 дугаар сард багтаан дуусгах, чийг хамгаалах боловсруулалт хийх, төмсний үрийг стандартад тэнцүүлэн ялгах нарлуулах, ариутгаж тариалах, бүх төрлийн таримлыг хаврын цочир хүйтрэлт, намрын хяруу уналтаас хамгаалах арга хэмжээ эртнээс авах зэрэг үүрэг даалгаврыг өгөөд байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сум бүрт усалгаатай тариалан эрхлэх нөхцлийг бүрдүүлж, хүнсний ногооны 50 хувийг орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах, гурилын 60-аас доошгүй хувийг үйлдвэрлэхэд шаардлагатай үр тариа хураан авах нөхцлийг бүрдүүлэх, жимс жимсгэнэ, чацаргана тариалах талбайн хэмжээ, авах ургацыг нэмэгдүүлэх зорилт тусган ажиллаж байгаа юм.