Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/297 дугаар тушаалын дагуу Өвөрхангай аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулав.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохиуцуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хархорин, Хужирт, Есөнзүйл зэрэг сумдад бэлэн байдлыг үзлэгийг 2019 онд 10 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд ажиллаж, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Мөн гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.