• Албан ёсны цахим хуудас
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд “Дуудлагаар үзүүлэх татварын үйлчилгээ”-г нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Татварын ерөнхий газраас “Дуудлагаар татварын үйлчилгээ үзүүлэх програм”-ыг нэвтрүүлээд байна.

Улсын хэмжээнд татварын үйлчилгээний 1800-1288 дугаарт хандсан татвар төлөгч бүрт чанартай үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулж байна.  Энэхүү ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн дуудлагаар татварын үйлчилгээг үзүүлэх програмыг нэвтрүүлэн үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Дээрх хугацаанд аймгийн Татварын газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 92  дуудлагыг хүлээн авч, хувь хүний орлогын албан татварын  хууль, нэмүүн өртгийн албан татвар, е-баримтын талаар болон татвартай холбоотой бусад асуултуудад хариулт өгч ажиллажээ.

 

 

 

2019-10-26 00:35:10