Энэ онд Хужирт суманд 0.7 км авто зам, 36.2 м төмөрбетон гүүр, Уянга суманд 0.2 км, Бат-Өлзий суманд 6.2 км авто замыг шинээр барихаар төлөвлөж, хөрөнгийг улсын төсөвт суулгасан.
Өнөөдрийн байдлаар /2019.10.29/ Хужирт сумын 0.7 км авто зам, 36.2 м төмөрбетон гүүр, Уянга сумын 0.2 км авто замыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулаад байна. Харин Бат-Өлзий сумын 6.2 км авто замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.
Өнгөрөгч онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн Хархорин сумын 1.1 км авто замыг энэ сард ашиглалтад оруулсан.