• Албан ёсны цахим хуудас
"БУСАД АЙМГААС ХАРЬЦАНГҮЙ ГАЙГҮЙ" ГЭСЭН ҮНЭЛГЭЭГ АТГ-ЫНХАН ӨГЛӨӨ

     Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн   4 сарын 15,16-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллалаа.
     Тус өдрүүдэд  аймгийн ЗДТГ болон төрийн зарим байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа. Түүнчлэн ард иргэдтэй уулзалт хийн санал сэтгэгдлийг нь сонсож, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, эрхлэгч нартай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн юм.
     Ажлын хэсгийн зүгээс Өвөрхангай аймгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэр нь бусад аймгаас харьцангүй гайгүй боловч ашиг сонирхлын зөрчил маш их байна гэсэн үнэлгээ өгчээ.
 

2013-04-17 19:49:40