• Албан ёсны цахим хуудас
Гэр хорооллыг хатуу хучилттай авто замаар холбох ажил 90 орчим хувьтай хийгдэж байна

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд аймгийн төвийн хатуу хучилттай авто замын хэмжээг 14 км-ээр нэмэгдүүлж байна.  Шинээр баригдаж буй авто замыг дараах 16 хэсэг газарт бүтээн байгуулж байгаа юм.

Тодруулбал

  1. ТИС-ийн хойд уулзварыг 4 дүгээр сургуулийн шинэ замын төгсгөлтэй холбох 840м
  2. Гандангийн замаас баруун тийш “Дэлгэрэх” голоор хөндлөн гарч “Буга согоот”-ын өндөрлөгийн авто замтай холбох 1.761км
  3. Гандангийн замаас зүүн тийш тэсэлгээний замтай холбох 410м
  4. Хүүхдийн паркийн хойно 143м
  5. 8 дугаар цэцэрлэгийн баруун замыг 6 дугаар багийн шинэ замын уулзвартай холбох 412м
  6. "ЭНБ" шатахуун түгээх станцын урдуур зүүн тийш гарч Рэнчинпэлжээгийн гудамжтай холбох 299м
  7. 8 дугаар цэцэрлэгийн баруун замыг 52 айлын орон сууцны байр хүртэл холбох 370м
  8. Тэсэлгээний урд талын замын зүүн уулзварыг 6 дугаар багийн шинэ замын төгсгөлтэй холбох 2.266км
  9. 10 дугаар багийн хуучин асфальтан замын төгсгөлийг нисэхийн зүүн талын замын төгсгөлтэй холбох 596м
  10. 2, 7 дугаар багийн хуучин замыг шинээр төлөвлөх авто замтай холбох 269м
  11. 10 дугаар багийн хуучин асфальтан замыг 10 дугаар багийн замын төгсгөлтэй холбох тойрог 2.387км
  12. Арвайхээр сумын 2 ба 7 дугаар багийн хуучин замыг шинээр төлөвлөх авто замтай холбох  авто замын засвар шинэчлэл 630м
  13. Хаан банкны урд уулзвараас “Онги” төв хүртэлх 325м нийт  
  14. ТИС-ийн уулзвараас урагш дэлгэрэх голын баруун эргээр явах 739м авто зам
  15. Ренчинпэлжээгийн гудамжны автозамыг ТИС-ийн зүүн талын уулзвартай холбох 268м
  16. 4 дүгээр сургуулийн баруун талын уулзварыг А0301 дугаартай авто замтай холбох 1.717км

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дээрх авто замууд тавигдсанаар хотын тоосжилт багасч, ард иргэд тээврийн хэрэгслээр тав тухтай зорчих боломж бий болж байгаа юм.

 

 

 

2019-10-29 15:27:55