• Албан ёсны цахим хуудас
Ахмадуудын дунд хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх” хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг ахмад настнуудын дунд зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд Арвайхээр, Баянгол, Хархорин, Хужирт, Уянга сумдаас нийт 7 багийн 120 ахмад оролцсоноос нэгдүгээр байрт Баянгол сум /34 хүний бүрэлдэхүүнтэй/, хоёрдугаар байрт Арвайхээр сум /12 хүний бүрэлдэхүүнтэй/, гуравдугаар байрт "Энэрэл" клубын баг, /25 хүний бүрэлдэхүүнтэй/ тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэ жилийн тэмцээн нь багийн гишүүдийн тоо нэмэгдсэн, дасгалын гүйцэтгэл сайн байсан, ахмадууд эрүүл бие, хөдөлгөөн дасгалд идэвхтэй хамрагдаж, алхалт, дасгал хөдөлгөөний клуб байгуулан ажиллаж, клубынхээ баг, тамирчдыг оролцуулсан зэрэг нь онцлог байв.

 

Эрүүл мэндийн газар

 

 

2019-10-31 11:40:46