• Албан ёсны цахим хуудас
Оготно устгалын багаж гардуулав

 “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл” хэрэгжиж буй Тарагт, Төгрөг, Хархорин сумдыг тус төслийн санхүүжилтээр оготно устгалын багаж, төхөөрөмжөөр хангалаа. Нийт 10.0 сая орчим төгрөгийн өртөгтэй 12 багажийг дээрх 3 суманд өгч байгаа юм. Эдгээр багаж нь өрөмдөх, утах гэсэн хоёр аргаар үлийн цагаан оготныг устгах зориулалттай.

Өнөөдөр /2019.10.30/ “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-өөс Тарагт, Төгрөг, Хархорин сумдын бэлчээр хариуцсан ажилтнуудад энэхүү багажийг хүлээлгэн өглөө. Малчид сумынхаа Засаг даргын Тамгын газартай гэрээ хийснээр, оготно устгалын багажийг хэрэглэх боломжтой юм байна.

Үлийн цагаан оготныг энгийн механик аргаар устгахад дээрх багажийг хэрэглэх нь үр дүнтэй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Б.Цэнгэл энэ үеэр хэлж байв. Манай аймгийн 10 гаруй сумд үлийн цагаан оготнотой тэмцэхэд дээрх багажийг өргөнөөр хэрэглэж байгаа ажээ.

 

 

2019-10-30 00:00:00