• Албан ёсны цахим хуудас
3 САРД БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 2.1 ХУВИАР ӨСЛӨӨ

     Аймгийн Статистикийн хэлтсээс сар бүрийн 15-21-ний байдлаар хүн амын өргөн хэрэглээний 12 бүлгийн 213 нэрийн барааны үнийн өөрчлөлтийг судалж түүний үндсэн дээр инфляцыг тооцдог.

    2013 оны 03 дүгээр сард бараа бүтээгдэхүүний үнэ тариф өмнөх сараас 2.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеийхээс 9.4 хувиар өссөн байна.

    03 сард шар будааны үнэ 2.9 хувиар, хонины ястай махны үнэ 25.0 хувиар, үхрийн ястай махны үнэ 7.1 хувиар, үхрийн цул махны үнэ 6.7 хувиар, адууны махны үнэ 10.0 хувиар, ямааны махны үнэ 20.0 хувиар, хиамны үнэ 18.2 хувиар, тахианы махны үнэ 10.4 хувиар, алимны үнэ 10.0 хувиар, мандарины үнэ 13.6 хувиар, байцааны үнэ 9.1 хувиар, сонгины үнэ 36.4 хувиар, өргөст хэмхний үнэ 15.8 хувиар, алаг салатны үнэ 5.0 хувиар, сармисны үнэ 12.5 хувиар, жимсний чанамалны үнэ 20.0 хувиар, компотны үнэ 7.1 хувиар, кетчупны үнэ 3.1 хувиар, чипсний үнэ 25.0 хувиар, эрэгтэй хүний хүрэмний үнэ 6.4 хувиар, сорочка цамцны үнэ 7.1 хувиар, биеийн тамирын хослолын  үнэ 8.6 хувиар, эмэгтэй хүний доторгүй хүрэмний үнэ 8.1 хувиар, эмэгтэй хослол 4.2 хувиар, даавуун цамцны үнэ 13.6 хувиар, юбканы үнэ 12.0 хувиар, эрэгтэй хүний пүүзний үнэ 8.6 хувиар, эмэгтэй хүний хавар намрын гутал 25.0 хувиар, охидын хавар намрын гутал 33.3 хувиар, тосон будагны үнэ 12.0 хувиар, цементний үнэ 2.0 хувиар, цахилгаан индүүний үнэ 20.0 хувиар, аяга таваг угаагч шингэний үнэ 14.3 хувиар тус тус өссөн байна.

Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 54.9 хувьбуюу 117 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч,10.3 хувь буюу 22 нэрийн барааны үнэ буурч,34.8 хувийн үнэ тогтвортой байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс  сүү, элсэн чихэр,  аарц, гурил, будаа, хүнсний ногоо,ааруул, тамхи, архи, дотуур, гадуур хувцас, гутал, гэр ахуйн хэрэгсэл, жимс, жимсгэнэ, бүх төрлийн мах, бензин, зэргийн үнэ 1.3-66.7 хувиар нэмэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, цэг салбарууд 2013 оны эхний 03 сард 11875.7 сая төгрөгийн бараа гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеээс 2049.2 сая төгрөг буюу 20.8 хувиар өссөн байна. Үүнд барааны дэлгүүр6.0хувиар, хүнсний дэлгүүр  44.0хувиар, авто сэлбэг  9 хувиар, цайны газар 27.1 хувиар, авто засварын газар 23.6 хувиар, шатахуун борлуулалт 12.4 хувиар, эм борлуулалт 26.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.

2013-04-17 22:24:21