• Албан ёсны цахим хуудас
Албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөлөөс олголоо

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан шинэ хуулийн үзэл санаанд нийцүүлэн төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хянан, хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгож байгаа билээ.

Энэ нь урьд өмнө нь тухайн албан тушаалтанд мэргэжил, туршлагад тааруулан баталдаг байдлыг өөрчилж тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн баталж байгаагаараа онцлог юм.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр хуралдаанаар Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь зэрэг 6 аймгийн нийт 83 байгууллагын 869 албан тушаалд хамаарах 644 төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгосон шийдвэрийг гаргасан.

Тус хуралдаанаар Өвөрхангай аймгийн 29 байгууллагын 163 төрийн захиргааны албан хаагчид хамаарах 103 албан тушаалын тодорхойлолтыг хянуулан, эрх бүхий албан тушаалтнаар батлуулах зөвшөөрөл авлаа. Үүнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны болон Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдах болон гүйцэтгэх ажилтны албан тушаалын тодорхойлолтууд багтсан юм.

 

2019-11-01 17:48:40