• Албан ёсны цахим хуудас
“Яг одоо татгалзъя” аян аймгийн хэмжээнд өрнөж эхэллээ

Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Яг одоо татгалзъя”  нэгдсэн аян "Архигүй орчин-Аз жаргалтай" уриан дор өрнөж эхэллээ.

Тус аяны хүрээнд архины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй санал санаачилга, сайн туршлагыг нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, иргэдэд энэ талаар сургалт мэдээллүүдийг хүргэж ажиллах юм. 

  Мөн аянд идэвх санаачилгатай оролцож олон нийтэд архины хор хөнөөлийн талаар нөлөөллийн арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулж ажилласан байгууллага, хамт олныг шалгаруулна. “Яг одоо татгалзъя” аян 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү аяныг архины хамааралтай болон архинд донтох эмгэгтэй иргэдтэй ажиллах үүрэг бүхий аймгийн “Мэргэжлийн баг” сумдын “Аддиктологийн баг”-аас зохион байгуулж ажиллах бөгөөд архи, согтууруулах ундааны хэрэглээгүйгээр гэр бүлдээ, ажлын байрандаа, нийгэмдээ эерэг, аз жаргалтай орчинг бий болгоход олон нийтийн хандлага, бодит оролцоог, нэмэгдүүлэхэд дэвшил гаргахаар зорьж байгаа юм. 

 

2019-11-06 10:47:12