Аймгийн Засаг даргын Тамгын газраас Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институттэй хамтран “Төрийн байгууллагын страгеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт ажлын байран дахь богионо хугацааны сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулж байна.
Төрийн байгууллагын страгеги төлөвлөгөөг оновчтой боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалтад аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудаас 30 гаруй төрийн албан хаагч хамрагдаж байна.
Сургалтыг Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтын багш доктор Т.Түмэнцогтоо, Ц.Дэлгэржаргал нар зааж байгаа юм.