Төрийн албаны зөвлөлийн 15-р тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн иргэдийн тоо, танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс хамаарч Төв комиссын хуралдаанаар Ерөнхий шалгалт авах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлж, дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар боллоо. Үүнд:
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ:
Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,
21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ:
Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр,
ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАРЫГ:
Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус авна.
Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт нэгэн зэрэг эхлүүлнэ.
Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.