• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны Ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд заавар, зөвлөгөө өгөв

Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 09:00 цагт улс, орон даяар эхэлнэ.
Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд шалгалттай холбоотой заавар, зөвлөгөөг өгсөн юм.
Төрийн албаны ерөнхий шалгалт Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн сургалтын танхимд маргааш өглөө 09:00 цагт эхэлнэ.
Бүртгүүлсэн иргэдийн хувьд баталгаажилтын хуудсан дээрх шалгалтын цагаас 30 минутын өмнө ирнэ үү. шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсаа биедээ авч ирэх шаардлагатай.

2019-11-15 17:10:13