Төрийн албаны ерөнхий шалгалтын Монгол хэл, бичгийн чадварын шалгалт өнөөдөр 09:00 цагт улс, орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Тус шалгалтад төрийн албаны ерөнхий шалгалтын эхний шат болох ерөнхий мэдлэгийн шалгалтын босго оноог хангасан иргэд хамрагдаж байгаа юм.
Өвөрхангай аймгаас ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн 66 иргэн Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг хуваарийн дагуу өгч байна.
Шалгалт Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 306 тоот сургалтын танхимд зохион байгуулагдаж байна.
Тус шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 21-ний өдөр дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэхүйн чадамжийн шалгалтыг өгнө.