• Албан ёсны цахим хуудас
БАЙГАЛЬ ОРЧНЫ БАГЦ ХУУЛИЙН ТАЛААР МЭРГЭЖИЛТНҮҮДЭД МЭДЛЭГ ОЛГОЛОО

Өвөрхангай аймгийн БОАЖГ-аасбайгаль орчны багц хуулийг сурталчилсан хангайн бүсийн сургалтыг 04 сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж, тус салбарт мөрдөгдөж байгаа10 хуулийн талаар  Архангай, Баянхонгор,Өвөрхангай, Хөвсгөл аймгаасхамрагдсан  59 мэргэжилтэнд мэдлэг олголоо.

Сургалтыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, Усны мониторинг зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-эрдэм, Ой хамгаалал, ойжуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Энхтайван, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Доржготовнар удирдан явуулж, Ногоон хөгжлийн талаар баримталж буй бодлого, Усны тухай хууль, Ойн тухай хууль, Амьтны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль,   Хог хаягдлын тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Агаарын тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, Ойн нөхөрлөлийн талаар баримталж буй бодлогозэргээр цогц мэдэгдэхүүн олгон, харилцан туршлага солилцлоо.

Байгаль орчны салбарын голлох суурь хуулиуд 1990-ээд оны дундуур батлагдаж, түүнээс хойшхи хугацаанд бодлогын дорвитой өөрчлөлт ороогүй,байгаль орчин хамгааллын бүх хариуцлагыг төр дангаараа үүрч байсанагаад байгаль орчны салбарын хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах ажлын хүрээнд 18 хуулийг нэгтгэн 8 хууль болгож, шинээр 2 хуулийг Улсын Их Хурлаарбаталсан юм. Эдгээр багц хууль батлагдсанаар байгаль хамгаалах ажил цоо шинэ шатанд гарч,нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль орчны менежмент хийх, иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны стратегийн үнэлгээ болон аудитын тогтолцоог шинээр нэвтрүүлэх, ногоон эдийн засгийн хөгжлийн үндсийг тавьсан эрх зүйн орчин бүрдээд байна.

2013-04-23 02:40:49