• Албан ёсны цахим хуудас
ОЛОН УЛСЫН TEDx АРГА ХЭМЖЭЭ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

TEDx гэдэг нь шинэлэг санаа, түүхийг дэлхий нийтэд түгээх, хуваалцах, олон улсын өмнө тулгамдаж буй асуудлыг хөндөх, асуудлын гарц шийдлийг дэлхий дахинд таниулах зорилго бүхий олон улсын арга хэмжээ юм.

Тус арга хэмжээ Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод албан ёсны эрхтэйгээр "Амин байгалиа хайрлах" уриалган дор 2019 оны 11 сарын 24-нд зохион байгуулагдах аж.

Олон улсын арга хэмжээ зохиогдсоны үр дүнд Өвөрхангайн хүүхэд залуучууд Өвөрхангайн тайзнаас дэлхий дахинд дуу хоолойгоо хүргэх, аймаг орноо дэлхийд сурталчлах томоохон боломж бий болох юм байна.

Олон улсын хөтөлбөрийн дүрмийн дагуу TEDx-ийн тайзан дээр илтгэгч танилцуулах 10 сурагч, 2 насанд хүрэгчдээ 3 үе шаттай нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд сонгосон байна. Энэхүү TEDx арга хэмжээний бас нэгэн онцлог нь Өвөрхангай аймаг 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон ажиллаж байгаатай уялдуулан, илтгэлийн агуулгууд байгаль орчныг хайрлан хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит гарц шийдлүүдийн хүрээнд яригдах юм байна.

 

2019-11-22 16:13:06