Төв халхын биет бус өвийг цаашид уламжлан авч явч үлдэх орон нутгийн тогтолцоог сайжруулах, шавь сургалтыг дэмжих, хөгжүүлэх, өвлөн уламжлагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэднийг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг нь бодлогоор дэмжих зорилгоор “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” аймгийн форумыг аймгийн Засаг даргын ивээл дор 2019 оны 11 дүгээр сарын 28-ны байгуулахаар шийдвэрлээд байна.
Тус форумыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн боловсрол, соёлын байгууллагууд биет бус өвийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх бүтээлч ажлуудыг зохион байгуулж байна. “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” аймгийн форумд биет бус өв тээгчдийн төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, боловсрол, соёлын байгууллагуудын төлөөлөл оролцоно.