Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны "Бүтээлч Өвөрхангай-2020" хөтөлбөрийн хэрэгжилтийг өнөөдөр/2019.12.02/ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцэж, хөтөлбөрийн 3 жилийн биелэлтийг 88 хувьтай, 2019 оны хэрэгжилтийг 97.7 хувьтай буюу үр дүнтэй хэрэгжсэн хэмээн дүгнэлээ.
Хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай – 2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай танилцуулсан юм. Тус хөтөлбөр 4 бүлэг, 307 заалттайгаар гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 53.3 тэрбум төгрөг, Дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 520 орчим тэрбум төгрөгт хүрсэн, иргэдийн мөнгөн хадгаламж энэ оны байдлаар 135.8 тэрбум төгрөг болсон хэмээн аймгийн Засаг дарга мэдээллээ. Мөн тэрээр энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтуудаас танилцуулав.