Монгол Улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсаны нэрэмжит "Цодгор хүү" өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Тэгвэл орон нутгийн өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2019” тэмцээн энэ сарын 7-ны өдөр Арвайхээр хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Өвөрхангай аймгийн 11 сумаас 120 гаруй өсвөрийн шатарчин оролцож, дөрвөн насны ангилалаар оюун ухаанаа уралдуулсан юм.
Тухайлбал,
5 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 13 шатарчин,
7 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 62 шатарчин,
9 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 62 шатарчин, 11 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 77 шатарчин оролцож тойргийн болон швецарь системээр 7 өргөөр тоглож шилдэг шатарчдыг тодруулсан.
Энэхүү тэмцээн нь орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг хүүхэд багачуудыг шинээр нээн гаргах, хөхүүлэн дэмжих чухал ач холбогдолтой юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар