“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас байгууллагынхаа гадна талбайд улиас, хайлаас, шар хуайс зэрэг 20 орчим мод, бут тарьсан байна. Мөн дотоод нөөц, бололцоо, орон нутгийн засаг, захиргааны байгууллагын тусламж, дэмжлэг санхүүжилтээр, прокурорын ажилтнууд тус сум дахь Хорих ангийн хүн хүчний тусламжийг авч байгууллагынхаа гаднах хашааг дахин шинэчлэн барьж тохижуулжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар зарлигаар анх байгуулагджээ.
Тус прокурорын газар нь Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хуульд заасан прокурорын чиг үүргийг тус аймгийн Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хархорин, Хужирт сумдын нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн "Тохижилт, ногоон байгууламжийг нэмгдүүлэх жил"-ийн хугацаанд мод бут тарьж, ногоон байгууламжийн хэмжээгээ нэмэгдүүлсэн, орчноо тохижуулсан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх олон байгаа юм. Зорилтот жилийн ажилд идэвх, санаачилгатай бүтээлчээр оролцож тав тухтай, эрүүл орчинг бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтэд талархал илэрхийлье.