Италийн Тревизо мужийн Хүүхдийн төлөө нийгэмлэг, Эрүүл мэндийн сайдын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Итали улсын эмч нарын баг Өвөрхангай аймгийн БОЭТ-д ажиллаж байна. Тус нийгэмлэгээс БОЭТ-тэй 5 дахь жилдээ хамтран ажиллаж, нийт 162 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулан тусламж үйлчилгээ үзүүлжээ. Энэ удаа чих, хамар хоолой, эрүү нүүр, хүүхэд гэсэн 3 чиглэлээр 6 нарийн мэргэжлийн эмч ирсэн бөгөөд 4-р сарын 19-өөс эхлэн 14 хоногийн хугацаанд төрөлхийн эрүү нүүрний гажигтай, шүдний согогтой хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх юм.
Мэс заслын уг үйлчилгээнд хамрагдах иргэд эрүүл мэндийн дэвтэр, картаа бүрдүүлсэн байхад хангалттай бөгөөд төлбөр мөнгө авахгүй гэнэ.