• Албан ёсны цахим хуудас
ОНГИ ГОЛООС ЦЭВЭР УС ТАТАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны цэвэр усаар хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Арвайхээр хотод цэвэр усны байгууламжийг шинээр ашиглалтанд оруулан, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийг шат дараатай хи­йх зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Мон-21” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлтийн ажиллагаа  4 сарын 18-ны өдөр Арвайхээр хотод болж, аймгийн удирдлагууд, төслийн гүйцэтгэгч “Одкон” ХХК болон БХБЯ-ны төлөөллүүд оролцсон юм.

“Мон-21” төслөөр  Онги голын сав газраас цэвэр ус татах ажлыг эхлүүлж, 16 км цэвэр усны шугам татах ба энэ хүрээнд Онги голын ойролцоо цэвэр усны гүнийн 3 худаг, гэр хорооллуудад насосны станц бүхий 3 усан санг байгуулан, үүнд ус түгээх 18 цэгийг холбох аж. Ингэснээр ус түгээх цэгүүд нь усны хязгаарлалтгүй болж, ард иргэдийг цэвэр усаар хүртээмжтэй, найдвартай хангах боломжтой болно. Тус ажлыг төслийн гүйцэтгэгч “Одкон” ХХК  6,5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэн, энэ ондоо багтаан дуусгах юм.

2013-04-23 23:26:02