• Албан ёсны цахим хуудас
Сангийн яамны хүндэт өргөмжлөл"-өөр шагнагдлаа

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь 2019 оны ажлын амжилтаараа улсдаа өндөр үнэлгээ авч "Сангийн яамны хүндэт өргөмжлөл"-өөр шагнагдлаа.

Хүндэт өргөмжлөлд “Улиран өнгөрч буй 2019 онд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг бүхий л салбарн хүрээнд хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахад бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлэн, төрийн сангийн шуурхай үйлчилгээг бий болгож, өр авлагагүйгээр ажиллаж өндөр үнэлгээ авсан тул “Сангийн яамны хүндэт өргөмжлөл” хадгалуулав гэжээ.

 

 

2020-01-02 11:52:38